Эвийн өргөө энхийн гүйлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-09-14 17:56:30

ОХУ, БНХАУ, Монгол Улс хамтран энэ сарын 2-12-ны өдөр Эвийн өргөө энхийн гүйлтийг Благовещенск-Хэйхэ-Хайлаар-Манжуур-Забайкальск гэсэн маршрутаар 1200 км зайд зохион байгуулав.

Уг гүйлт нь Ялалтын баярын 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог аж. Энэхүү энхийн гүйлтийг Энэтхэгийн нэрт философич, тамирчин Шри Чинмой санаачилсан юм. Улс түмнүүдийн эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Шри Чинмойн Эвийн өргөө энхийн гүйлт нэртэй бамбартай буухиа гүйлт нь энэ оны албан ёсны нээлтээ 4 дүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотын НҮБ-ын дэргэдэх Даак Хаммершэлдийн талбайд хийсэн. Тус гүйлт нь анх 1987 онд зохиогдож эхэлснээс хойш Европ, Ази, Хойд Өмнөд Америк, Африк, Австрали 6 тивийн 140 гаруй орныг хамран 6 сая гаруй хүн галт бамбарыг гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдэл, энхийн уриаг хүргэжээ.  

Б.Туул

 

 

 

相关新闻
注释