“Манлай” ахмадаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 16:11:36

Булган аймаг жил бүрийн цагаан сарын өмнө аймгийн “Манлай” өргөмжлөлт ахмад буурлыг тодруулдаг уламжлалтай. Энэхүү хүндэт ахмадаар Баян-Агт сумын өндөр настан Б.Баянхишиг, Хангал сумын өндөр настан С.Алимаа нар тодорлоо.

Энэ арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд  ахмад настнуудаа  хүлээн авч тэдэнд гарын бэлэг гардуулж, тэдний захиас зөвлөмж, санал сэтгэгдлийг сонслоо.  Уг арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нийт ахмадууддаа ирж байгаа гал бичин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан, энх тунх эрүүл байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүллээ.

                                                                                                                             П.Батням

相关新闻