Нэн ядуу 100 өрх айлыг амьжиргааны эх үүсвэртэй болоход нь тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-14 12:03:10

Монгол Улсад  ураны олборлохоор ажиллаж байгаа  Францын “Арева” группын санхүүжилтээр “FXB” international төрийн бус байгууллага Дорноговь аймгийн Сайншанд сумын нэн ядуу 100 өрх айлыг сонгон авч амьжиргааны эх үүсвэртэй болоход нь туслах ажлыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрт хамрагдах 100 айлыг орон нутгийн удирдлага, Халамж үйлчилгээний хэлтэс, багийн Ажлын албатай хамтран сонгох бөгөөд боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ  авахад туслахаас эрүүьл орчинд амьдрах, амьдрах орчныг нь сайжруулах,  хоол хүнс тэжээлийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.    

Х.Эрдэнэбулган

相关新闻