Бургастайн боомтоор мах экспортолж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 14:01:11

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дахь Бургастай боомтоор үхэр, хонь, ямааны махыг БНХАУ-д экспортлох нээлтийн ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомтоор үхэр, хонь, ямааны мах экспортлох нээлтийн ажиллагаанд БНХАУ-д Монгол Улсаас суугаа Бүрэн эрхэт элчин сайд н.Сүхбаатар, Засгийн газрын гишүүн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ХХАА-н яамны төрийн нарийн бичгийн н.Ариунболд, МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, орлогч Д.Чинзориг болон БНХАУ-ын Хами аймгийн төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр Увс аймгийн “МОН ТУВА” ХХК-ий махны үйлдвэрээс бэлтгэсэн 16,0 тн хонины мах экспортлож, аймгийн МХГ-ын ХХЦХ-ын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгуудын МХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар оролцов.

                                                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол

相关新闻