ГОВЬ-АЛТАЙ: Багийн эмч нар автомашинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-09 23:43:44

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын санаачлагаар "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд  багийн эмч нарт автомашин олголоо. 


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  анхан шатанд хамгийн түрүүнд хүргэдэг багийн эмч нарыг PROBOX автомашинаар унаажуулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн билээ. Тэгвэл ил ажил үргэлжилж 26 багийн эмч аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, аймгийн  Засаг дарга Г.Чинбат, Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун  нараас  автомашин гардан авлаа.


Одоогоор тус аймгийн нийт 88 багийн 45 багийн эмч автомашинаар хангагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай ая тухтай нөхцөлд үзүүлэх боломжтой болов.


Ташрамд, энэ удаагийн унаажуулах ажлыг тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Хан-Алтай ресурс ХХК, Цэн газар ХХК-иуд probox машиныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн аж. 

相关新闻