“Эмийн зохистой хэрэглээ” сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн МХГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны нээлтийг Эм зүйчдийн холбоотой хамтран эм ханган нийлүүлэх байгууллагууд, иргэд олон нийтийг хамруулан зохион байгууллаа.
Хүмүүс эмчийн бичсэн жоргүйгээр өөрийн дураар эм авч хэрэглэснээр тодорхой хэмжээний эрсдэлд орж эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг байна. Иймд жоргүйгээр эм хэрэглэхийн хор нөлөө юу болох, баталгаатай эмийг хэрхэн таньж мэдэх гээд олон зүйлийн талаар эрүүл мэндийн сурталчилгаа хийж гарын авлага материал тарааж зөвлөгөө өгсөн байна. Сарын хугацаанд эмийн сангуудын хэмжээгээр тусгай хяналт хийж иргэд олон нийтэд эмийг зохистой хэрэглэх талаар сурталчилгаа хийх ажээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол