"Ethnic Moment" тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-02 16:35:01

"Шуранхай" хамтлагийн гишүүн, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан өөрийн бие даасан "Ethnic Moment" тоглолтоо энэ сарын 7-нд толилуулна.

Тэрээр ардын болон уртын дууг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөгжмийн хэмнэлд  оруулан хөгжимтэй хослуулан дуулах юм.

Тоглолтын хөгжмийн ерөнхий продюссерээр Б.Мягмардорж, найруулагчаар Б.Энхгэрэл ажиллаж байна.

Тоглолтын эхний хэсэгт Морин хуурын чуулга, дараагийн хэсэгт амьд хөгжмийн хамтлагтай дуулах юм.

Дашрамд дурдахад, тэрээр саяхан баруун монгол ардын хотон ястны бүжгийн тухай "Жуурай гэлдгэнэ" дууг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан дуулж, клипээ толилуулсан юм.

Ж.Болор

 

相关新闻