Монголын циркчид алт, мөнгөн цом хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай "Есөн өрлөг” хамтлаг алтан цом, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид мөнгөн цом хүртжээ.
Уралдаанд 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог тул дэлхийн хэмжээний "А" зэрэглэлийн уралдааны нэгд зүй ёсоор тооцогддог байна. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид 2010 онд анх удаа тус уралдаанаас эх орондоо анхны алтан цомыг авчирч байсан юм.