Ирэх онд Ховд аймгийн Мянгад сум 150 ортой шинэ цэцэрлэгтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймгийн Мянгад сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа.
Тус сум
1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг
гэгддэг. Ирэх онд шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 150 хүүхэд хүлээн
авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75
хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх
боловсролд хамрах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг гэлээ.
Банзаржавын Баасанжавын нэрэмжит улсын тэргүүний сургууль
1930 онд байгуулагдаж байсан. Өдгөө 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл
ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд
хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтад орсон. Спорт
заалгүй. Нэг удаа урсгал засвар хийснээс өөрөөр шинэчлэл хийж байгаагүй аж. Сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын
санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын
сайдаас хүслээ.