Орхон аймгийн 2019 оны төсвийг энэ сарын 30-нд хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Энэ сарын
30-нд аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаан болно. Уг хуралдаанаар, аймгийн нийгэм,
эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2019 оны төсөв
болон аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсвийг
хэлэлцэн батална. Хурлын тов болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг энэ сарын 7-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа.
Уг
хуралдаанаар мөн аймгийн ИТХ-аас 10 дугаар сарын еснөөс 10 хоногийн
хугацаатайгаар төрийн байгууллагуудад хийгдсэн хяналт, шалгалтын дүнг
хэлэлцлээ. Хяналт, шалгалтын гол зорилго нь ИТХ-аас гаргаж буй бодлого,
шийдвэр, хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар түвшинд байгааг хянахад чиглэгджээ. Шалгалтын явцад төрийн байгууллагууд ИТХ-аас
гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, түүнтэй холбогдох мэдээ, мэдээллийн сан
бүрдүүлж түүнийгээ байнга баяжуулж мэдээллийн нэгдсэн сантай болох ёстой гэсэн
чиглэл өгчээ. Мөн жил бүрийн долоодугаар сарын 25, 12 дугаар сарын 25-нд бүх
байгууллагууд тайлангаа ИТХ-д хүргүүлж байх ёстой үүргийг ЗДТГ-ын Хяналт,
шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст үүрэг болголоо.