Бод малыг зүсээр бүртгэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Засаг даргын захирамжийн дагуу бод малын зүсийн бүртгэл хийх ажил эхэллээ.
Цагдаагийн газар энэ чиглэлээр төлөвлөгөө гарган Булган аймгийн Хялганат тосгоны ИНХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн томиллоо. Уг ажлын хүрээнд тосгоны төвийн малчин өрхийн иргэдийг цуглуулан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хууль, бод малын зүсийн бүртгэл хэрхэн хөтлөх талаар сургалт зохион байгуулж, тэдэнд энэ ажил нь ямар ашиг тустай болохыг тайлбарлалаа.
Мөн энэ захирамжийн хүрээнд Булган аймгийн Рашаант суманд “Эзэнгүй өрх – хяналтгүй хөрөнгө” нэртэйгээр энэ ажлыг эхлүүлж, орон байрны хулгайгаас мөн сэрэмжлэхийг сумын иргэдэд анхаарууллаа. Цаашид энэ ажил өргөжин үргэлжилнэ.
П.Батням