Гавьяат тээвэрчин Догойн Ёндонсүрэнгийн дурсамжийн ном гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-12-03 10:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гавьяат тээвэрчин, эрдэмтэн доктор Догойн Ёндонсүрэн гуай "Амьдралынхаа туулсан замыг эргэн дурсахуй" ном хэвлүүлжээ. Сургууль соёлын мөр хөөн ажил амьдралынхаа гарааг эхлэхээс тээврийн байгууллагад 50 гаруй жил ажиллахдаа үргэлж бүтээлч санаачлагч байсныг энэ номоос харж болно. Хуучнаар ЗХУ-ын Серго Орджоникидзегийн нэрэмжит Москвагийн инженер эдийн засгийн дээд сурргуульд сурч ирээд автобус баазад тоо бүртгэгчээс инженер, ерөнхий инженер, орлогч дарга болтлоо дэвшиж, улмаар Тээврийн яамны анхааралд бага залуугаасаа өртөн тус яамны сайдаар олон жил ажиллажээ.Монголд нийтийн тээврийн үйлчилгээг  шинэчлэн,шинэ тооцоо, шинэ арга барилыг нэвтрүүлж, Улаанбаатарт анхны троллейбусыг ч үйлчилгээнд нэвтрүүлж, анхны тээвэрчдийн улсын зөвлөлгөөнийг ч хийсэн байдаг. Тэрбээр эрдэмтэн, доктор, профессор төдийгүй УГЗ Ч.Сангидоржийн ая "Ээжийн бүүвэй" хэмээх дууны үгийг тэрлэжээ. Одоо насан өндөр болсон ч ном унших, юм бичих "хобби"-гоо алдаагүй сууна.

相关新闻