“Сүлд” чуулгын дуучин Ц.Сумъяа тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-09 17:17:36

Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Цагдаагийн "Сүлд” чуулга байгуулагдсаны 80 жилийн ой, Цэрэг эрсийн баярыг тохиолдуулан Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Ц.Бизъяа "Хөх Монголын минь нутаг" шинэ цомгийн баяр, уран бүтээлийн тоглолтоо толилуулна.

Тоглолтод МУГЖ Д.Батсүх, Ө.Уянга, СТА Д.Амаржаргал, Б.Мөнхтөр, Н.Төмөрсүх, Б.Жавхлантөгс, Б.Долгормаа, дуучин Ц.Амарболд, Г.Дарханбаатар, СТА, хөөмийч Ц.Цогтгэрэл, СТА уран нугараач Р.Нямгэрэл, хөтлөгч, жүжигчин Л.Галбадрах, тус чуулгын Үлээвэр найрал хөгжим, бүжигчид болон “Монгол Онгод” хамтлаг оролцох юм.

Тоглолт энэ сарын 16-нд Цагдаагийн "Сүлд" чуулгын концертын танхимд  болно.

Ж.Болор

相关新闻