Нийслэлийн 2018 оны шилдэг хүүхдүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өнөөдөр 18 дахь жилдээ зохион байгууллаа.
“Шилдэг тамирчин хүүхэд”-ээр БЗД-ийн Тэргүүний 111
дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн, “Шилдэг авьяаслаг хүүхэд”-ээр
БЗД-ийн 92 дугаар сургуулийн 3в ангийн сурагч Б.Соёл, “Шилдэг бүтээлч
хүүхэд”-ээр ХУД-ийн 18 дугаар сургуулийн 11б ангийн сурагч
Б.Бум-Эрдэнэ, “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр Багануур дүүргийн Сод
сургуулийн 9а ангийн сурагч Х.Маргад, “Шилдэг манлайлагч хүүхэд” СБД-ийн
1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч А.Аззаяа нар тус тус тодорлоо.
Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах эхний шатанд 360
хүүхэд материалаа ирүүлсэн бөгөөд үүнээс 45 хүүхдийг шалгаруулан хүүхэд бүрийн
үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлүүдээс шалгаруулалт хийн дээрх 5 хүүхдийг
шилдгээр тодруулжээ.