Өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд тусгай хантаазтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан
аймгийн Цагдаагийн газраас өсвөрийн сэргийлэгч сайн дурын хүүхдүүдэд хантааз
тарааж өгчээ.
Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 50 гаруй хүүхдүүд өсвөрийн сэргийлэгчээр сайн дураараа ажилладаг юм. Эдгээр хүүхдүүд нь сургууль орчимдоо эргүүлийн үйл ажиллагааг ээлжээр үе үе хийдэг ажээ. Ингэснээр өвлийн цагт бага ангийн хүүхдүүдийг аюулгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцоход нь туслах, хүүхдүүдийн хаясан гээсэн олсон зүйлүүдийг эздэд нь буцаан олгох гээд олон талын үйл ажиллагааг сургууль дээрээ зохион байгуулдаг. Мөн сургууль дээрх хүүхдүүдийн зохисгүй үйлдэл, хулгай, дээрмийг илрүүлэхэд цагдаагийн газрынханд,хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажил хийхэд нь холбогдох албаныханд туслан ажилладаг байна.
"Өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд энэхүү сайн дурын ажилдаа идэвхтэй оролцдог төдийгүй эдгээр хүүхдийг бусад сурагчдаас ялгах таних хувцастай болгох зорилгоор сурагчдын дүрэмт хувцасныхаа гадуур өмсөх зориулалттай тусгай хантаазыг манай байгууллага Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран олгосон байгаа. Өнөөдөр энэхүү хантаазаа өмсөөд сургууль орчимд хичээлийнхээ бус цагаар эргүүлийн үүргийг цагийн хуваарийн дагуу гүйцэтгэх үеэрээ өмсөх юм" хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.