ЗАВХАН: Цэцэн сартуулын хүн амын данс хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ-ын төрийн архивын тасагт ховор нандин, хосгүй үнэт гэж үнэлэгдээгүй боловч үнэтэйд тооцогдох баримтууд байдаг.
Тухайлбал Цэцэн сартуулын хошууны хүн амын данс нэгдүгээр хадгаламжийн нэгжийн баримт болон хадгалагдаж байна.
Энэ баримт маань үндэсний төв архивт байдаггүй, манай аймагт л зөвхөн хоёр хувь байгаа. Муутуу цаасанд боосон үнэт баримт хадгалагдаж байна.
Судалгаа шинжилгээ хийвэл үнэтэйд тооцогдох баримтууд олон бий. Манайд нэн үнэт баримт ховор. Гэхдээ төрийн архивын баримтууд хосгүй үнэтэй учраас дээрх ангилалд орох баримтууд бий. Архивын хүнд нэг хуудас цаас ч үнэтэй байдаг. 2011 оноос архивын баримтыг тоон системд оруулах үндэсний хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлсэн.
2011 оноос эхлэн манай тасаг сан хөмрөгийн мэдээллийг цахимжуулах, нэгдсэн бүртгэлийг хийж эхэлсэн. Сан хөмрөгийн 80 гаруй хувь нь үндсэндээ цахимжсан. Архивын баримт цахимжсанаар иргэдэд үйлчлэх үйлчилгээ маш хурдан шуурхай болж байна. Нэг иргэний хүсэлтийг өдөрт нь шийдвэрлээд гаргадаг болсон. Одоо өдөрт дунджаар 10-15 хүний хүсэлт захиалгыг хүлээн авч, өдөртөө багтаан шийдвэрлэдэг болсон.
Ер нь архивын баримт жил ахих тусам үнэ цэн нь нэмэгдэж, нийгмийн хэрэгцээнд ч гэсэн нотлох гэрчлэх зорилгоор ашигладаг болсон тухай аймгийн Архивын тасгаас мэдээлэв.

Ulaanbaatar