“Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” захирамжийн дагуу “Монгол маамуу” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцаллаа.
Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус
цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын
бус байранд мэргэжлийн багшгүйгээр сургалт явуулж боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн
байна.