Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор 532 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт
үйлдвэр” ХХК “Хөдөлмөрийн аюулгүй байдал ба ажилтны оролцоо-2019” бага хурал
зохион байгуулж өнгөрсөн жилийн ажлын амжилтаа дүгнэн ярилцлаа. Тус үйлдвэрийн
үнэ цэнэтэй баялаг бол Ажилтан хэмээн үзэж тэднийг ажил
үүргээ гүйцэтгэх үед нь эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах,
байгаль орчныг хамгаалан, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлдэг Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс уг бага хурлыг
санаачлан зохион байгуулжээ.
Бага хуралд компанийн удирдлагууд, үйлдвэрийн бүтцийн нэгжийн ХАБ хариуцсан мэргэжилтэн, ажилчдын төлөөлөл оролцож, өнгөрсөн жил тус хэлтсээс хэрэгжүүлсэн шинэлэг олон ажлын үр дүнг хэлэлцсэн юм. Үүнд, ажилчдын оролцоо, манлайллыг идэвхжүүлэх үйл ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрчээ. Тодруулбал, ажилтнуудын аюул эрсдлийг бууруулсан, арилгасан бүтээлч оролцоо 3.8 дахин нэмэгдсэн байна.
Тус хэлтэс өнгөрсөн онд ажлын байрны
хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах иж бүрэн арга хэмжээг 16 чиглэлд хэрэгжүүлж
532.2 сая төгрөг зарцуулжээ. Үүний үр дүнд
үйлдвэрлэлийн ослын үзүүлэлт эрс буурч, хүний амь нас эрсэдсэн тохиолдол гаргаагүй байна.
Мөн сүүлийн жилүүдэд хөдөлмөр хамгааллын
хувцас, хэрэглэлийн хангалт, чанарт сэтгэл хангалуун байх болсноо уурхайчид
илэрхийлсэн юм.