Хөгжилд эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаар чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын бодлого, зорилго чиглэлийн талаар зөвлөлдөн, дуу хоолойгоо нэгтгэн нийтэд хүргэхээр “Хөгжил ба эмэгтэйчүүд” чуулганыг өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 онд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд өнөөдөр дээрх чуулганыг зохион байгуулж, "Хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвээр Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхим эдийн засгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Л.Ариунаа, "Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд" сэдвээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Өлзийсайхан, "Хөгжлийн хувьсал ба Эмэгтэйчүүд" сэдвээр МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар илтгэл тавилаа.
Монгол Улсын хувьд нийт хүн амын 51.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амны 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
С.Сайнзаяа