Сургууль, цэцэрлэгүүдээс 173 зөрчил илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-аас нийслэл дэх канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Нийт 31 барилга байгууламжийг шалгахад, гамшгаас хамгаалах болон
галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил
илэрсэн байна.
Үүнээс 33
зөрчил буюу 19 хувийг газар дээр нь арилгасан
бол, бусад зөрчилтэй байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 23 албан шаардлага, танилцуулга, мэдэгдэл, дүгнэлтийг
хүргүүлжээ.