Монгол, Оросын хамтарсан экспедиц байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-30 17:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос-Монголын нөөцийн төвийн захирал хатагтай Татьяна Леонидовна Музычук тэргүүтэй Байгаль нуурын улсын их сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын ШУА-ийн удирдлагуудтай уулзлаа.

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу, Орос-Монголын нөөцийн төвөөс дөрвөн экспедиц байгуулах  ажлын саналыг өмнө нь ирүүлжээ. Энэ хүрээнд эрдэмтэд уулзаж экспедиц байгуулах дүрэм, журмын талаар ярилцаж тохиролцов. 

Биологи, палеонтологи, түүх соёл, геологи гэсэн чиглэлээр экспедиц байгуулахаар ярилцсанаас, түүх соёл, геологийн чиглэлийн экспедицийг шинээр байгуулах, биологи, палеонтологийн чиглэлд хагас зуун жил хамтран ажилласан судалгаагаа үргэлжлүүлэхээр болжээ.

相关新闻