Шалгалтын үйл явцыг дэлгэцээр харах боломж бүрдүүлэхийг үүрэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТөрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Манкейд дараагийн шалгалтыг зохион байгуулахдаа шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглан харах боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Төрийн албаны зөвлөлийн энэ сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар энэ оны 2 дугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлж, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэр бүхий иргэдийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлэх тухай Төв комиссын саналыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
“Үйл ажиллагааны ил тод байдал”-ыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглан харах боломжийг бүрдүүлэх ёстой аж.