Эрдэмтэд “Ахисан түвшний хими” номыг орчуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг “Олонлог” академи сургуулийн захиалгаар “Pearson Education” хэвлэлийн компаниас гаргасан Катрин Браун ба Майк Форд нарын зохиогчтой, 940 хуудас бүхий “Ахисан түвшний хими” номыг орчуулжээ.
Гурван боть бүхий тус номын дээжээ өнөөдөр ШУА болон химийн гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад бэлэг барилаа.
“Энэхүү
ном нь ЕБС-ийн сурагчид, Их
дээд сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулсан, Олон улсын бакалаврын
түвшинд бичигдсэн бөгөөд номыг зохиогчдын албан ёсны зөвшөөрөлтэй ашгийн бус,
сургалтад хэрэглэх зорилгоор орчуулсан” хэмээн
нээлтийн үеэр “Олонлог” академи сургуулийн захирал Б.Баясгалан онцлов.
Эрдэмтдийн
багийн ахлагч, академич
Х.Тэмүүжин, “Шинжлэх ухааныг танин мэдүүлэхийн төлөө
ШУА-ийн судлаач бидний хийх ёстой ажил гэж бодоод ном орчуулахаар баг болон зүтгэсэн ч амаргүй байсан. Жишээ нь, химийн нэр томьёог монгол
хэлээр хүн бүр өөр өөрөөр бичдэг. Үүнийг
цэгцэлж жигд нэг нэр томьёогоор орчуулахаар тохирч ажилласан.
Энэ бол Монголын хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт юм” гэв.
Ном нь хичээлийн чиглэлийн дагуу сэдэв болон сонголтод
тулгуурласан үндсэн 18 бүлгээс бүрдэнэ. Бүлэг бүр тухайн сэдэв эсвэл
сонгон суралцах чиглэлд нийцүүлсэн гол хэсэг болон нэмэлт ахисан түвшний
материалыг агуулж буйгаараа
онцлогтой.
Энэхүү номыг химийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн
сурагчид төдийгүй анагаах ухаан, эм зүй, биологи, хөдөө аж ахуй, физик, газар зүй зэрэг
байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, магистр, докторант, энэ салбарт
ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ч ашиглах бүрэн боломжтой аж.