МУГЖ Г.Ариунбаатар Мариинский театрын тайзнаа “Тоска”-д дуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-17 16:54:35

МУГЖ, дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын тайзнаа энэ сарын 20-нд тус театрт тоглох Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулна.

Дуурийн симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдах юм байна.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа, “Дараагийн дуурийн бэлтгэлээ амжилттай хийж байна. Нью-Йорк хотын дэлхийд алдартай ‪‎Метрополитан театрын ерөнхий концертмейстер, дуулаачийн багш Крейг Рутенберг ‪Мариинский театрын урилгаар надтай ‪‎Тоска дуурийн Скарпиагийн дүрд ажиллахаар хүрэлцэн иржээ. Энэ хүн бол дэлхийн дуурийн супер од болох Дмитрий Хворостовский, Анна Нетребко, Ольга Бородина, Екатрина Семечук, Йонас Кауфман, Роландо Виллазон зэрэг дуучдыг анх бэлтгэж том театруудад дуулах гарааг нь эхлvvлж байжээ” хэмээн нийтэлжээ.

Дашрамд дурдахад, тэрбээр энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильод дуулсан юм.

Ж.Болор

相关新闻