Орон нутгийн англи хэлний багшийн заах аргыг сайжруулахад хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-07 23:18:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, Элчин сайд, ноён Филип Малон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг ирэх оны нэгдүгээр сард тус улсад зохион байгуулах уламжлалт Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцохыг урив. БСШУС-ын сайд урилгыг хүлээж авснаа илэрхийлээд, айлчлалын үеэр Монгол Улсыг сурталчлах уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцлоо.


Мөн хос хэлний боловсролыг дэмжих, хөдөө орон нутгийн англи хэлний багш нарын ур чадвар, заах аргыг сайжруулахад Кембриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах хүсэлтээ  илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов.

相关新闻