Төв аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-11 14:45:16

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг Зуунмод хотод 3 дугаар сарын 12-нд хийхээр ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн товложээ. Хурал аймгийн ЗДТГ-ын газрын хуралдааны танхимд болно. 

Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаан 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдаж, маргаашийн өргөтгөсөн их хурлаар оруулах асуудлуудаа ярилцжээ. ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийн явцын тайланг сонсохоос гадна аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлд дүгнэлт өгөхөөр төлөвлөсөн байна. 

Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг ИТХ-ын бодлогын 6 хороодод дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн бол газрын харилцааны талаарх 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 онд хийх ажлын чиглэлийн төслийг, Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай асуудлуудыг хэлэлцээд, иргэдийн хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд нэгтгэн хуралдаанд оруулахаар болжээ.

Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод ээлжит 12 дугаар хуралдаанд хэлэлцэх асуудлуудаа энэ сарын 4-5-ны өдөр хэлэлцэж санал дүгнэлтээ гаргасан байна.

Хурлын хороодын их хурлаар хэлэлцэх санал дүгнэлтийг 3 дугаар сарын 11-ний өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаар эцсийн байдлаар хэлэлцэж байна.

相关新闻