ТӨВ: Нийт нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-25 08:39:55

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сум, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур суманд 11 дүгээр сарын 23-ны өдөр орсон цасны улмаас 14-19 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Зуунмод, Алтанбулаг сум 10-12 см зузаан цастай байна.


Төв аймгийн УЦУОШГ-ын дарга Э.Гэрэлцогт, 11 дүгээр сарын 25-28-нд аймгийн нийт нутгаар цас орж шуурна. Тухайлбал, 11 дүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд хойд болон баруун хэсгээр, 27-нд нийт нутгаар цас орно.


Салхи 27-нд 14-16 метр секунд хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Нийт нутгийн голын хөндий дагуу шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар 5-10 хэм, шөнөдөө 15-20 хэм хүйтэн байна гэв.

 

相关新闻