Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Тусгаар тогтнол” математикийн улсын зургадугаар уралдааны шилдгүүд тодорлоо.
Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорив. Энэ удаагийн олимпиадад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаярын санаачилгаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа дээрх шагналыг хүртлээ. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр гардуулж, амжилт хүссэн юм.
Б.Долгормаа нь Улсын математикийн олимпиадаас 4 хүрэл, нэг
мөнгөн медаль, өнгөрсөн онд Итали улсад болсон олон улсын охидын математикийн олимпиадаас
мөнгөн медаль хүртэж байжээ.
Улсын уралдаанд шалгарсан сурагчид энэ сарын 16-17-нд зохион
байгуулсан “Тусгаар тогтнол” олон улсын олимпиадад оролцож, ОХУ-ын Бүгд
Найрамдах Саха /Якут/, ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үд Советский дүүрэг, БНХАУ-ын
Эрээн хот, Казахстан улсын сурагчидтай оюун ухаанаараа өрсөлдөв. Дүнгээ өчигдөр
гаргасан Олон улсын тэмцээнд Б.Долгормаа алтан медаль хүртсэн байна.