ОХУ-д урлагийн чиглэлээр 12 оюутан сурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-27 09:33:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Соёл, урлагийн чиглэлээр ОХУ-д мэргэжилтэн бэлтгэх бодлогын хүрээнд, сүүлийн 15 жилийн хугацаанд нийт 200 гаруй мэргэжилтэн суралцжээ.


Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах 1995 оны гэрээ, Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Соёлын яамны хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Россотрудничество агентлагтай хамтран 2019-2020 онд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутныг сонгох урьдчилсан шалгаруулалтыг зохион байгууллаа.


Урьдчилсан сонгон шалгаруулалтаар, уран барималч, балетмейстр, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, театрын зураач, урлаг судлаач зэрэг нарийн мэргэжлээр 12 оюутныг нэр дэвшүүлэв. Эдгээр  оюутан сонгосон сургуульдаа очиж мэргэжлийн шалгалт өгөх юм.


Театрын зураач, барималч, урлаг судлаач мэргэжлээр сүүлийн жилүүдэд мэргэжилтэн бэлтгэж чадалгүй тасраад байсан аж. Харин энэ жилийн шалгаруулалтад эдгээр мэргэжлээр суралцах элсэгчид тэнцсэн нь онцлог юм.

相关新闻