УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Завхан аймагт ажиллаж байна. Тэрээр УИХ-ын гишүүн ХХАА-н Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.
УИХ-ын дарга өнөөдөр Завхан аймаг дахь Төрийн банкны салбар, аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс, Политехникийн коллежийн ажилтай танилцжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж аймгийн иргэдтэй уулзаж Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсох юм.
Завхан Б.Мягмарсүрэн