"Үсэг урлалд амилахуй" уралдааны Шилдэг удирдагчаар багш Л.Атарцэцэг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулдаг "Үсэг урлалд амилахуй" монгол бичгийн уран бүтээл, цэвэр бичгийн аймгийн аварга шалгаруулах уралдааны дүн гарлаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016
оноос хойш жил бүр уламжлал болгон явуулж буй энэхүү уралдаанд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж,
агуулга нь өргөжиж байгаа аж. Уралдаанд нийт
156 ш монгол
бичгийн уран бүтээл, цэвэр бичгийн материал ирүүлсэн байна. Ирүүлж буй
бүтээлүүдийн тоо, бүтээлүүдээ бэлдэж ирүүлсэн байдал, бүтээлийн сэдэв зэргээс
харахад багш сурагчдын оролцоо жил ирэх тусам
нэмэгдэж, сурагчдын үндэсний өв уламжлалаа хадгалах, дээдлэх хүсэл эрмэлзэлтэй
байгаа нь уралдааны зорилго биелэхэд оршиж байна хэмээн
зохион байгуулагчдыг зүгээс хэлж байв. Мөн багш нарын зүгээс сурагчдынхаа авьяас чадварыг
хөгжүүлэх, тэдний авьяасыг нээн гаргахад ихээхэн ач холбогдол өгч, сэтгэл гарган бэлдэж оролцуулдаг болжээ.
Ингээд
"Үсэг
урлалд амилахуй" уралдааны Шилдэг удирдагч багш
номинацийн эзнээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн багш Л.Атарцэцэг шалгарсан байна. Уран бүтээлийн төрөлд тэргүүн байрыг "Хөдөө талын
үзэсгэлэн", "Үлэмжийн чанар", "Их засаг
хууль" бүтээлүүдээрээ Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р
сургуулийн сурагч БАминаа хүртэж, Э.Мөнхшүр, М.Мөнхжаргал, Б.Мишээл, н.Анунгоо нар бийрийн
бичвэрийн төрлөөр удаах байруудыг эзэлжээ. Уралдааны
“Цэвэр
бичиг” төрөлд тэргүүн байрыг Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р
сургуулийн Б.Аминаа "Зүйр цэцэн үгс" сэдвээр эзэлсэн бол Спорт сургуулийн С.Халиун "Чингис", Түшиг сумын ЕБС-ийн Б.Түшигбаатар "Зүйр үг", мөн сургуулийн н.Билгүүнзаяа "Соёмбо", мөн Спорт
сургуулийн Б.Мөнхчимэг "Тусгаар тогтнол" сэдвээр
тус тус удаах байрт шалгарчээ.
Энэхүү уралдааныг аймгийн Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ жил гурав
дахь жилдээ зохион байгууллаа. Ингээд дараа
дараагийн жилүүдэд илүү өргөн хүрээтэй, олон сурагчийг хамруулан оролцуулахыг
зохион байгуулагчид хүслээ.