СЭЛЭНГЭ: Сургалтын байгууллагуудын уялдааг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, сургуулийн
захирал, цэцэрлэгийн эрхлэгч нараас бүрдсэн баг ОХУ-ын Бүгд Найрамдах
Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зочилж, боловсролын байгууллагуудын хамтын
ажиллагааг өргөжүүлэх албан уулзалтад оролцоод ирсэн байна.
Тэд Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд
В.А.Поздняковтай ажил хэргийн уулзалт хийжээ. Уулзалтаар хамтын ажиллагааны
чиглэл, туршлага солилцох, сургалтын байгууллагуудын уялдааг нэмэгдүүлэх талаар
санал солилцсон байна.
Мөн багийнхан Буриад Улсын багшийн коллеж,
Үндэсний лицей 1 дүгээр сургууль, Росинка цэцэрлэг, Асториум төвийн сургалт,
үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх давуу
боломжуудыг судалжээ.
Ulaanbaatar