Үзэсгэлэн яармагийн азтан Солонгос улсад аялна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас Улаанбаатар хотын “Мишээл оюутан зуучлах төв”-тэй хамтран "Солонгосын өмнөд бүсийн сургуулиудын үзэсгэлэн, яармаг"-ыг сумандаа амжилттай зохион байгуулсан байна.
Үзэсгэлэн яармагт Мандал сум дахь ЕБ-ын дөрвөн сургуулийн ахлах ангийн сурагчид оролцжээ. Тус арга хэмжээний хүрээнд Солонгосын Гуанжу эмэгтэйчүүдийн их сургууль, Хэяан, Хунам, Мукпу, Туншин их сургуулийн талаарх мэдээллийг төгсөгчид болон оролцсон хүүхдүүдэд өгчээ. Энэ үеэр Солонгосын их
сургуулиудын талаарх мэдээллийг хүүхдүүдэд өгөхөөс гадна хүрэлцэн ирсэн
сурагчдын дунд олон олон гэнэтийн бэлэг, хөгжөөнт тоглоом, азын сугалаа явуулсан аж. Тус үйл ажиллагааны супер хонжвор болох Солонгос орноор аялах эрхийн азтанаар Мандал ЕБ-ын 4-р сургуулийн 11б
ангийн сурагч Г.Эрдэнэчимэг шалгарч, эрхийн бичиг гардан
авчээ.