Сайханы хөтөлийн чиглэлийн зам засварын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-01 08:32:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас баруун хойш 10-аад км-ийн зайд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Сайханы хөтөл”-ийг тус аймгийн удирдлагууд аялал жуулчлалын цогцолбор болгохоор ажиллаж байгаа юм.  

Энэхүү ажлын хүрээнд нэн түрүүнд зам дагаж хөгжил гэдэг утгаар зам засварын ажлыг эхлүүлээд байна. Энд “Сайханы хөтөл”-ийн чиглэлийн 7 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хатуу хучилттай болгох ажил хийх аж.

Тус замын ажлыг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК гүйцэтгэхээр ажилдаа ороод байна. Цаашид “Сайханы хөтөл”-ийн аялал жуулчлалын цогцолбор барих ажлын хүрээнд хамгийн том бүтээн байгуулалтын ажил болох шилэн гүүр барих юм.   

相关新闻