Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн сурагчидтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, баяр хүргэв.
Тэдгээр хүүхэд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцжээ. Тухайлбал, дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав комьпютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгон суралцахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад амжилт хүсээд тэтгэлэг бол хариуцлага, зорилго гэдгийг тодотгоод, улсынхаа нэрийг мандуулах, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, сурагчдад амжилт хүслээ.