Идэвхтэн донорууддаа хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 12:14:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Бусдын эрүүл мэндийг хамгаалахад бүлээн цусаа бэлэглэж байдаг үе үеийн донорууддаа Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, УЗХ-ны тэргүүн Г.Бямбаа, УЗХ-ны дарга Б.Түвшинжаргал нар хүндэтгэл үзүүллээ.

Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд МУЗН-ийн 80 жилийн ойн медалийн дээжээс хүндэт доноруудаа шагнаж урамшууллаа. 

Идэвхтэн хүндэт донор Л.Отгонжаргал Б.Эрдэнэчимэг нарыг Энэрэнгүй үйлстэн одон, Н.Болдыг Энэрэл алтан медалиар, Д.Зууннастыг Нигүүсэл алтан медалиар, Д.Баярцэцэг, Ө.Мөнхзориг, Ж.Мөнхцэцэг, Ж.Батнавч, Ж.Батчимэг нарыг Нигүүсэл мөнгөн медалиар тус тус шагнаж алдаршууллаа. Мөн иргэн Ц.Дэлгэр, С.Ганцоож нар "Хүндэт донор"-ын болзлыг хангасан байна. Энэ нь 12 литрээс илүү цус бэлэглэсэн хүн авдаг шагнал юм байна. 

相关新闻