Ажлын өдрийг шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 18-нд А/429 дугаарт “Ажлын өдөр шилжүүлэх тухай” захирамж гаргалаа.
Тодруулбал, Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сарын 10-ны лхагва гарагийн ажлын өдрийг 2019 оны 7 дугаар сарын 6-ны бямба гарагт шилжүүлэхээр захирамжлав.
Аймгийн баяр наадам 07 дугаар сарын 09-ний өдөр Төр нийгмийн
зүтгэлтэн А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж 7-р
сарын 11 хүртэл үргэлжилнэ. Наадам зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын
орлогч А.Түвшинжаргал ахалж байгаа бөгөөд 3 удаа хуралдаад байна. Тус ажлын
хэсэг нь хэд хэдэн дэд ажлын хэсэгтэй бөгөөд өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу
бэлтгэл ажлыг хангаж буй.