Сархадаас ангид байх боломж өөрсдийнх нь гарт байгааг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 11:02:08

Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа “Архигүй Булган” хөтөлбөрийн ажлын хэсэг 16 сум 1 тосгонд ажиллалаа. Тэдэнтэй “Сэтгэлийн хөгжил” ТББ хамтран ажиллаж байгаа бөгөөд  тэд сум суманд өөр өөр утга агуулга бүхий ажлыг зохион байгуулж байна.

Жишээлбэл  Бугат суманд “Өөдрөг амьдрахын учир” Хангал суманд “Өөрийгөө өөрчилье", Хялганат тосгонд “Гэгээрэхүй”, Сэлэнгэ суманд “Ухаарахуй”, Тэшиг суманд “Монгол үндэстэн оршихуйн тухай”, Бүрэгхангай суманд “Өөрийгөө өөрчилж, өөдрөг амьдарцгаая” зэрэг  нэртэйгээр архины хор хөнөөл амьдралд хэрхэн нөлөөлөх, цаашлаад удам судрыг мөхөөх аюултай байгааг, Монголын ирээдүй болсон залуус сархад хэмээх энэхүү идээнээс татгалзах эрх, үүрэг, боломж бүрэн дүүрэн, тэдний гарт байгааг тэдэнд алхам тутамд уриалж  байлаа. Сумдаас Булган аймгийн Рашаант сумын иргэд, төрийн албан хаагчид хамгийн идэвхтэй оролцсон байна. 360 гаруй иргэн энэхүү үйл ажиллагаанд иржээ.

Дашрамд дурдахад “Сэтгэлийн хөгжил” ТББ- ын тэргүүн А.Батсайхан энд өөрийн биеэр оролцож явлаа.

                                                                                                                              П.Батням

相关新闻