Улсын шигшээд өрсөлдөх тамирчид бэлтгэлдээ гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ирэх 9-р сарын 9-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Увс аймгийн баг тамирчид бэлтгэлдээ гараад байна. Тус тэмцээнд Увс аймгаас 160 гаруй тамирчид, 20 гаруй багш дасгалжуулагчид оролцох юм байна.
Тэд байт харваа, бадминтон, бокс,
буудлага,
волейбол,
спортын
гимнастик, даам,
дугуй,
жүдо
бөх, сагсан
бөмбөг, сагсан
бөмбөг 3×3, самбо
бөх, таеквондо,
футзал,
чөлөөт
бөх, хөнгөн
атлетик, хүндийн
өргөлт, шатар,
ширээний
теннис, гэсэн спортын төрлүүдээр оролцох аж.
Тус
тэмцээний зорилго нь "Азийн хүүхдүүд- 2020" олон улсын
хүүхдийн спортын VII наадамд оролцох Монголын баг тамирчидыг сонгон
шалгаруулах, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн
наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай
тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэхэд
оршиж байна.