Дөрвөн вагон хөгцөрсөн будааг экспортлогч оронд нь буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-21 17:12:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг энэ сарын 18-нд экспортлогч оронд нь буцаалаа.

Тээвэрлэлтийн горим зөрчсөний улмаас дээрх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрснийг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна.

Энэ оны 6, 7 дугаар сард мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцаасан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна.

相关新闻