Цахилгааны төлбөр нэмэгдээд уджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооны энэ оны 3-р сарын 25-ны өдрийн 102-р тогтоолыг үндэслэн аймгийн Цахилгаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит компаниас 4, 5, 6 сард цахилгааны төлбөрийг нэмсэн байна. Тодруулбал, 4-р сард 3 төгрөгөөр, 5-р сард 7 төгрөгөөр 6-р сард 14 төгрөгөөр тус тус нэмжээ.
Ингэснээр цахилгааны үнэ төлбөр 1 кв тутамдаа 24
төгрөгийн нэмэгдэлттэй бичилт хийж байна. Өмнө нь айл өрхүүдийн цахилгаан
ашигласны төлбөр 1 кв нь 86,8 төгрөг байсан бол одоо 100,8 төгрөг болсон аж. Харин
аж ахуйн нэгжүүдийн үнэ тариф 1 кв нь 124,2 төгрөгөөс 148,2 төгрөг болж
нэмэгдсэн байна.
“Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр цахилгааны
үнэ тариф нэмэгдсэн, бид өөрсдөө нэмээгүй” гэсэн тайлбарыг “Цахилгаан түгээх
сүлжээ” орон нутгийн өмчит компаниас өглөө.