Олон улсын тэмцээнээс алба хаагчид алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын Жалайнуур дүүрэгт энэ сарын 22-26-нд болсон “Маммот Прейри” Хятад-Монголын хамтарсан олон улсын буухиа тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алтан медалийн эзэд боллоо.
БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан
тус тэмцээнд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн
улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасангаар ахлуулсан зургаан алба хаагч
оролцсон юм.
Олон улсын хоёрдахь удаагийн тус тэмцээнд Орос, Монгол, Хятад улсын 70 багийн 400 гаруй баг тамирчин оролцож, газрын зураг дээр луужингаар зүг чигээ олох 23 цэгт нийт 7 км замыг туулан, даалгавар гүйцэтгэсэн байна.