Стандартад нийцсэн онгоцны буудалтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 17:41:25

Завхан аймгийн нисэх буудлын хөөрөх буух зурвасын барилгын ажил наадмаас өмнө ашиглалтад орно.

Анх 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух зурвас, үерийн далангийн барилгын ажил он дараалан санхүүжилт бүрэн хийгдээгүй байснаас үүдэн сунжирч, 2013 оноос хойш зогсонги байдалд ороод байсныг шийдвэрлэсэн байна.  Түүнчлэн онгоцны буудлын хөөрч буух зурвас үерийн далангийн ажлыг эхлүүлэхэд шаардагдаж байгаа нэмэлт ажлын хэмжээг зураг төсөл хяналтын шатанд байгаа бөгөөд гүйцэтгэгч компанид холбогдох нэмэлт санхүүжилтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох шийдвэр гаргасан байна.

Доной нисэх буудал нь хөөрч буух 3200 метр урт шороон зурвастай. Аймгийн төвөөс 25 кмт байрладаг долоо хоногт хоёр удаа Хүннү Айр ХХК-ийн онгоцоор ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻