Төрийн албанд шинээр орсон ажилтнууд тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-07 22:56:58

Төрийн албанд ажиллах өндөр босгыг бүрэн хангасан Дархан-Уул аймгийн 27 албан хаагч Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргүүлэх ёслолд “Төрийн албаны зөвлөл”-ийн салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, тус салбар зөвлөлийн гишүүд болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль”, “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын зохион байгуулагч Б.Болорцэцэг, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантөмөр, Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг. Мөн Орхон сумын байгаль хамгаалагч Б.Төмөрхуяг, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ундрах, Нийгмийн Халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Нямдорж, Хонгор сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Адъяа нарын 27 албан хаагч тангараг өргөсөн юм.

Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн арга Ц.Сүхбаатар тангараг өргөх ёслолыг нээж хэлэхдээ:-“Та бүхэн төр, ард түмнийхээ төлөө ажиллах өндөр хариуцлагатай албаны туршилтын хугацааг дүүргэж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байна. Төрийн албанд хэн дуртай нь, хэн нэгэн хүссэн бүхэн ажилд ордог газар биш. Туйлын өндөр хариуцлага хүлээж энэ ажлыг гүйцэлдүүлэх учиртай. Та бүхэн тангараг өргөсөн энэ мөчөөс эхлэж төрийн албан хаагчийн нэр төрийг өндөрт өргөж төрийн хуулийг ёсчлон биелүүлж ажиллаарай” гэв.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

相关新闻