Хотын захирагч “Шинэ Монгол харүмафүжи” сургуультай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Шинэ Монгол харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Уг сургууль нь энэ хичээлийн
жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчинтай сургалт хүмүүжлийн
үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийг
сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой монгол иргэн
болгон төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж
байгааг сургуулийн удирдлагууд танилцуулав.
Тус сургууль нь хүүхдийн сурах таатай орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан секцийн хүртээмж, сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлээс гадуурх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээрээ онцлогтой аж.