Тусгай зөвшөөрөлгүй “Мандуугийн найзууд” цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-17 15:39:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” цэцэрлэгт өчигдөр шалгалт хийлээ.

Шалгалтаар  энэ сарын 3-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, сургалтын төлбөрийг буцаан олгуулж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо гэж НМХГ мэдээлэв.

相关新闻