Японд хэрхэн ажиллаж, суралцах талаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-19 15:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос  “Жапан Рюүкэн 2019” мэдээллийн намрын үзэсгэлэнг  энэ сарын 20, 21-нд  Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

Тус холбоо нь 2018 оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол дахь япон хэлний сургалтыг хөгжүүлэх, Монголын хүүхэд залуус япон хэл соёлоос суралцахад нь туслах, хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү холбоонд 10 гаруй байгууллага нэгдээд байгаа юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд одоогийн байдлаар Япон улсаас хоёр сургууль, нэг компани Монгол Улсаас 9 байгууллага хүсэлтээ илэрхийлээд байна. Тухайлбал, “Номын хүрээ”, “Сора”, “Фужи” хэлний сургууль, “Хакүба Такэши сан” зэрэг байгууллага оролцон үйл ажиллагаагаа сурталчлах юм.


Энэ үеэр Япон улсад тэтгэлэг болон хувийн зардлаар суралцах болон дадлагажигч ажилтнаар явах хүсэлтэй иргэд үнэн зөв бодитой мэдээллийг авах боломжтой. Түүнчлэн оролцгч байгууллага тус бүр өөрсдийнхөө зуучилж буй сургууль компанийхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.


Мөн энэ үеэр Монгол дахь Япон хэлтнүүдийн чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж.

相关新闻