“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд хяналт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-19 16:37:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл экспо” худалдааны төвд өнөөдөр нээлтээ хийсэн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд тариаланчид эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулахаар оролцож байна.


НМХГ-аас дээрх байдалд хяналт тавин ажиллахад гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээ баталгаажилтад хамруулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг НМХГ-ын явуулын лабораторийн түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээнд хамруулж мөн пестицидийн үлдэгдэл үзүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шилжүүлэн ажиллаж байгаа аж.


相关新闻