“Өртөө” цаг хугацаагаар аялуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-11 09:46:17

“Аврора фильмс”-ийн бүтээл адал явдал, хайр дурлалын сэдэвт “Өртөө” уран сайхны кино энэ сарын 8-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэллээ.

Богино хэмжээний бүтээлүүдээрээ олноо танигдаж, бүрэн хэмжээний “Дуудлага”, “Учрал” зэрэг бүтээлийг олны хүртээл болгосон найруулагч Б.Чингүүн тус киноны  найруулагчаар ажиллажээ. Тэрбээр киноны эх зохиолын санааг гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар МУСТА, жүжигчин Д.Бямбацогт, ерөнхий зураачаар МУСТА, зураач П.Бэрхээдэй, туслах зураачаар Г.Хүрэлтулга, Л.Есөнтэй нар тус тус ажиллав. Харин киноны гол дүрийг МУГЖ Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар бүтээсэн юм.

Уг киноны "Алсад ойрхон" дууг МУГЖ Б.Сарантуяа дуулжээ.

Галт тэрэг нь цаг хугацаа, хувь тавилантай уралдан, өртөө бүрээс гайхамшигт түүхийг тээдэг. Тиймээс амьдралын өртөө бүрт гайхамшигт учрал тохиож болох талаар өвөрмөц санааг шигтгэсэн хэмээн уран бүтээлчид хэлж байна.

Эл бүтээлдд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч бүхэлд нь өөр цаг үе, нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр харуулснаараа онцлогтой.

Ж.Болор

相关新闻