Мөнгө хүрэл медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:42:58

2016 оны чөлөөт бөхийн УАШТ-д Булган аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургуулийн А.Дарханбаатар дасгалжуулагчтай баг тамирчид  21 аймгийн нийт 1000 гаруй тамирчид оролцсон тус тэмцээнээс дээрх сургуулийн 11а ангийн сурагч Б.Нямсүрэн мөнгөн медаль, 10а ангийн сурагч н.Амгаланцэцэг хүрэл медаль хүртжээ. Сургуулийн удирдлага, хамт олны зүгээс тэдэнд баяр хүргэж дараа дараачийн тэмцээнд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

                                                                                                                                           П.Батням

 

 

相关新闻